Зорилтот бүлгийн айл өрхөд хүнс, ариун цэврийн багцын тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2020.03.30, даваа

 

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, "Пийпл ин Нийд" Олон улсын төрийн бус байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг болон “Брийт Монголиа ТББ хамтран "Цэвэр гар" аяныг өрнүүлж байгаа бөгөөд Монголын улаан загалмай нийгэмлэг уг аяныг дэмжиж оролцлоо.

"Цэвэр гар" аяны хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хүүхдүүдэд хүнс, ариун цэвэр, бичгийн хэрэгслийн багцын түгээлтийг Улаан загалмайн гишүүд дэмжигч, сайн дурын идэвхтнүүдтэй хамтран зохион байгуулав. Тусламжийн хүнсний багцад гурил 10кг, цагаан будаа 5кг, хүүхдийн будаа 5кг, элсэн чихэр 1кг, ургамлын тос 1л, ариун цэврийн багцад угаалгын нунтаг, гарын саван 2ш, эдийн саван 3ш, шүдний сойз 4ш, шүдний оо 1ш тус тус багтсан байна. Мөн бичгийн хэрэгслийн багцад буддаг ном, өнгийн харандаа, харандаа үзүүрлэгч, баримлын шавар буюу нийт 14 нэр төрлийн 24ш эд зүйл багтжээ.