ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО

Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ) нь зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийллийн нөхцөл байдлын улмаас зовж шаналсан хохирогчдын амь нас, нэр хүндийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой шударга, төвийг сахисан, бие даасан хүмүүнлэгийн байгууллага юм. ОУУЗХ нь хүний зовлон шаналлыг нимгэлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүмүүнлэгийн зарчмуудыг сурталчлан таниулах, бэхжүүлэхээр чармайж ажилладаг. 1863 онд байгуулагдсан ОУУЗХ нь дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг удирдан зохицуулдаг. Женевийн конвенц түүний нэмэлт протокол нь нэгдэн орсон улс орнуудын мөрдвөл зохих олон улсын гэрээ юм.

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО

Женевийн I конвенц

Дайтаж байгаа армийн шархадсан ба өвчтэй цэргийг асран хамгаалах тухай

Женевийн II конвенц

Тэнгисийн зэвсэгт хүчний шархадсан, өвчтэй болон хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдсэн хүмүүсийг халамжлан хамгаалах, нөхцөл байдлыг сайжруулах тухай

Женевийн III конвенц

Дайны олзлогдогсодтой хэрхэн харьцах тухай

Женевийн IV конвенц

Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай
Нэмэлт 2 протокол 1977 он

I Нэмэлт протокол

Олон улсын шинж чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай

II Нэмэлт протокол

Олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай