“Ажлын байранд Анхны тусламж үзүүлэх нь” сургалт нь модульд суурилсан, интерактив цахим агуулга бүхий сургалт юм. Суралцагч нь өндөр хурдны интернэт бүхий гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер ашиглан, хүссэн цагтаа хүссэн газраасаа цахим талбарт нэвтэрч хичээлийн агуулгыг өөрийн хурдаар үзэж судлах боломжтой юм. Сургалтын агуулгыг суралцагч нь цахим талбартаа орж хүссэн цагтаа бататган сэргээх боломжтойгоороо онцлог юм.
Тус сургалтын агуулгыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын захиалгаар Европын Холбооны санхүүжилтээр НҮБАҮХБ-аас НҮБХХААБ, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд Монгол хэлнээ хөрвүүлж, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран, Австрийн Улаан загалмайн нийгэмлэгийн зөвлөмжийн дагуу боловсруулсан юм.
Сургалтын онцлог
Анхны тусламжийн хайрцаг
Ажлын байран дахь анхны тусламжийн хайрцагт зайлшгүй байх зүйлс, тэдгээрийг хэрхэн зөв хэрэглэх талаар мэдэж авна.
ХолбоосЗүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх
Гол шалтгаан, шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замуудыг таниулж, зүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
ХолбоосТүлэгдэх үед анхны тусламж үзүүлэх
Ажлын байранд түлэгдэх осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, аюулгүй ажиллагааны арга хэмжээг таниулж, түлэгдэх ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
ХолбоосХимийн ослын үед анхны тусламж үзүүлэх
Ажлын байранд химийн бодистой холбоотой осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг таниулж, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.
ХолбоосБитүү бэртэх үед анхны тусламж үзүүлэх
Ажлын байранд битүү бэртэх осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг таниулж, битүү бэртэж гэмтсэн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ
ХолбоосНүд гэмтэх үед анхны тусламж үзүүлэх
Ажлын байранд нүдэнд гэмтэл учруулж болзошгүй аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг таниулж, нүд гэмтсэн үед анхны тусламж үзүүлэх зарчим, дараалал, арга хэмжээнүүдийг ойлгуулан ур чадвар олгоно.
ХолбоосЦус алдах үед анхны тусламж үзүүлэх
Ажлын байранд цус алдахад хүргэж болзошгүй аюулгүй байдлын эрсдлүүд, осол гэмтлээс сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийн талаар ойлгуулж, цус ноцтой, их хэмжээгээр алдах үед анхны тусламжийг хэрхэн зөв, үр дүнтэй үзүүлэх талаар мэдлэг, ур чадвар олгоно.
ХолбоосЦахилгааны ослын үед анхны тусламж үзүүлэх
Ажлын байранд цахилгааны осолд хүргэдэг аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг таниулж, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг ойлголт, ур чадвар эзэмшүүлнэ.
Холбоос“Ажлын байранд Анхны тусламж үзүүлэх нь” сургагч багшийн холимог сургалтын үргэлжлэх хугацаа 16 цаг (1 цаг 60 минут) буюу 2 өдөр, 8 модульт сургалт нь 12 цаг буюу 1 өдөр хагас үргэлжилнэ. Үүнээс танхимд суралцах бүлгийн онцлог, хэрэгцээ шаардлагаас хамаарч суралцагч нь хэдэн ч модулийг сонгон суралцах боломжтой юм.
№ | Сургалтын төрөл | Хугацаа | Монгол хэл дээрх төлбөр | Англи хэл дээрх төлбөр | Шалгуур |
---|---|---|---|---|---|
1 | “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” танхимын болон цахим хосолсон сургалтын сургагч багш бэлтгэх сургалт | 16 цаг буюу 2 өдөр (Цахим, танхим хосолсон) | 260,000₮ | 110$ | Үндсэн сургалтад хамрагдсан байх; Сургагч багш бэлтгэх сургалт; |
2 | “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” танхимын болон цахим хосолсон үндсэн сургалт | 12 цаг буюу 1,5 өдөр (Цахим, танхим хосолсон) | 160,000₮ | 60$ | - |
Тайлбар: Cуралцах бүлгийн хэрэгцээ шаарлагаас хамаарч дурын 1 эсвэл 4 гэх мэт хэдэн ч модулийг сонгон суралцах боломжтой. Суралцагч танхимд болон цахим байдлаар модулиудыг судалж, модуль бүрд өгөгдсөн дадлага ажлуудыг гүйцэтгэн, хэлэлцүүлгийн асуултуудад хариулах ба тестээр өөрийгөө сорино. Сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагчид сертификат олгоно.