ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2024.05.13, даваа

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь зудад нэрвэгдсэн 1050 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн багцын Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж байгаа тул малын эрдэс тэжээл нийлүүлэгч байгууллагуудыг тендерт оролцохыг урьж байна.

Техникийн тодорхойлолт болон тавигдах шаардлага, МУЗН-ээс тавих ерөнхий нөхцөл болон бусад холбогдох хавсралтыг procurement@redcross.mn цахим хаягт “Малын эрдэс тэжээлийн тендерт оролцох хүсэлт” гэж хаяглан 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 9:00 – 18:00 цагийн хооронд авах боломжтой.

Тендерт оролцохыг хүссэн байгууллагууд санал ирүүлэхдээ, Техникийн шаардлага болон шаардагдах бичиг баримтад заасны дагуу мэдээллийг хавсаргаж ирүүлнэ. 

Тендерийн баримт бичгийг битүүмжилсэн хаягаар авах ба, баримт бичгийг хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг болно.

Тендерийн бичиг баримтыг “Малын эрдэс тэжээлийн тендерийн бичиг баримт” гэж хаяглан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, МУЗН-ийн төв байр, 300 тоотод 9:00-18:00 цагийн хооронд хүлээлгэж өгөх ба хүлээлгэн өгсөн бүртгэлийг бөглөснөөр баталгаажна.  

Тендертэй холбоотой мэдээллийг procurement@redcross.mn  цахим хаягт хандаж авна уу.

МУЗН нь саналыг зөвшөөрөх, татгалзах бүрэн эрхтэй байх ба хамгийн бага үнийн саналыг заавал хүлээн авах үүрэг хүлээхгүй.

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

Хаяг: Төв шуудан, Шуудангийн хайрцаг-537

Улаанбаатар-13, Монгол Улс

Энхтайвны Гудамж, МУЗН Төв байр

Сүхбаатар Дүүрэг