Нийтэлсэн өдөр: 2024.05.14, мягмар
Монголын улаан загалмай нийгэмлэг нь Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Гамшиг, онцгой байдлын үеийн ус ариун цэвэр, эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх” ээлжит сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүүхэд, гэр бүл, хөгжлийн байгууллагууд, дүүрэг хороодын удирдах байгууллагын төлөөлөл нийт 150 албан хаагч хамрагдах юм. Бэлтгэгдсэн сургагч багш нар ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх олон нийтийн мэдлэг хандлагыг сайжруулх үйл ажиллагаа, тэр дундаа 1000 албан хаагчийг сургах шаталсан сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Сургагч багш бэлтгэх 3 дахь ээлжийн сургалтад Сүхбаатар, Баянзүрх дүүргийн төрийн байгууллагын 36 ажилтан, албан хаагч хамрагдаж байна.