ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТАН, ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛД АВНА

Нийтэлсэн өдөр: 2024.04.11, пүрэв

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Олон нийттэй харилцах, Хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх;
  • Байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр сурталчлах;
  • Монголын улаан загалмай нийгэмлэгээс эрхлэн гаргаж буй хэвлэмэл материалыг редакторлах;
  • Байгууллагын үйл ажиллагааг харуулсан контент бэлтгэх;
  • Байгууллагын вэбсайт болон сошиал медиад зориулсан нийтлэл бичих, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах;
  • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага:

  • Сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүл зүй, олон нийттэй харилцах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Компьютерийн албан хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх;
  • Олон нийттэй харилцах болон хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлагатай байх;
  • Олны өмнө илтгэл тавих ур чадвартай байх;
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Багаар ажиллах чадвартай байх; 
  • Шинийг эрэлхийлэх, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй.

Нэмэлт мэдээлэл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫН ТУЛД: Англи/Монгол хэл дээрх CV буюу анкетыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.