Нийтэлсэн өдөр: 2024.04.11, пүрэв
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгууллага: Монголын улаан загалмай нийгэмлэг /МУЗН/
Албан тушаал: Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэмжих багийн ажилтан
Төрөл: Бүтэн цагийн
Ажлын байрны зорилго:
Хүүхэд, залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлж, тэдний оролцоонд тулгуурлан нийгэмд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
Гол үүрэг:
- Хүүхэд залуучуудын хөдөлгөөний олон улсын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Олон улсын хэмжээний хурал, чуулган, зөвлөгөөнд Хүүхэд залуучуудын хөдөлгөөний оролцоог хангах, төлөөлөгчийг бэлтгэж, оролцуулах, зохион байгуулах
- Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаа тасралтгүй явагдахад шаардлагатай мэргэжил арга зүйн туслалцаа, удирдамжаар дунд шатны хороодыг хангах;
Бусад чиг үүрэг:
- Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дүрэм, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд хамгааллын бодлогын талаар сургалт, мэдээллийг тогтмол түгээж, бүх шатанд хэрэгжилтийг хангах
- Хүүхэд залуучуудад хэрэгцээ шаардлага бүхий, тэднийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аян, нөлөөллийн ажил, сургалт, үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах;
- Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаа тогтвортой явагдахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг босгох
Ажлын байранд тавигдах шаардлага
Тавигдах шаардлага:
- Нийгмийн ухааны мэргэжлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Хүүхэд, өсвөр үеийнхэнтэй ажиллах арга зүй, чадвартай;
- Олон нийтийн арга хэмжээг удирдан зохион байгуулах, төлөвлөх, бэлтгэл хангах, тайлагнах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫН ТУЛД: Англи/Монгол хэл дээрх CV буюу анкетыг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8060-7099 дугаарын утсаар авах боломжтой.