МУЗН Гадаад харилцааны яам хамтран 300 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2020.12.11, баасан


Коронавируст халдварын цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссоос “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улсын Гадаад харилцааны яамны хамт олон болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэг өдрийн цалин болох 18,6 сая төгрөгийг эмзэг бүлгийн иргэдийн хүнсний тусламжинд зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлалаа.

Хандиваар цугларсан мөнгөөр хүнсний тусламж нэн шаардлагатай 300 өрхөд тусламж үзүүлэх ажил эхэлж, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг иргэдэд, алслагдсан хорооны айл, өрхөд тусламж үзүүлэв.