Нийтэлсэн өдөр: 2020.11.10, мягмар
НҮБ-ийн Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран "Орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах" сургалт 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудийн хөгжлийн төвд эхэллээ. Сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд нийслэл болон 13 аймгийн 22 байгууллагаас нийт 40 гаруй хүн оролцож байна. Энэхүү сургалт нь "Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн хүрээнд орон нутгийн ТББ-уудад зориулагдан хийгдэж байгаа ба сургалтад хамрагдсан ТББ-уудын шилжин суурьшигчдад үзүүлэх мэдээлэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлснээр дотоодын шилжин суурьшигчдын эмзэг байдал буурахад оршиж байгаа юм.