БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2020.10.18, ням

Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн дэмжлэгтэй “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал” төслийн хүрээнд A4 хэмжээтэй нугалмал брошур хэвлэж бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/;
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;
4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/;
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих баг, 404 тоот
Хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508