БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2020.10.13, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмайн дэмжлэгтэй “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал” төслийн хүрээнд гар ариутгагч нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Барааны үзүүлэлт

Бүтээгдэхүүн

Тоо, ширхэг

Үзүүлэлт

1

Гар ариутгагч

15,000 ширхэг

  1. 50 мл савлагаатай
  1. МУЗН-ийн логотой
  1. Цүнхнээс зүүдэг оосортой

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Бичиг баримтын жагсаалт:

1. Компанийн танилцуулга /Бүтээгдэхүүний танилцуулгыг хавсаргах/;

2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;

3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг;

4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/;

5. Бүтээгдэхүүний дээж, бүтээгдэхүүний гэрчилгээ.

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 00 минут

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих баг, 404 тоот

Хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508