БИТҮҮМЖИЛСЭН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2020.10.05, даваа

Монголын улаан загалмай нийгэмлэг нь эмзэг бүлгийн иргэдэд хүнсний багцын тусламж үзүүлэх тул доор дурдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.

Бичиг баримтын жагсаалт:

1. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг

2. Албан бичиг бүхий үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцлийг дурдах/


Үнийн саналыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минут 

Хариуцсан ажилтантай холбоо барих:

А.Мөнхтуул-99198411   munkhtuul.a@redcross.mn 

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. 205 тоот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508