Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Үндэсний зуслан цугларалт болж байна

Нийтэлсэн өдөр: 2020.08.14, баасан


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн нь Үндэсний зуслан цугларалтыг жил бүр уламжлал болгон Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Коронавируст халдварын нөхцөл байдалтай уялдуулан Цар тахлын үеийн хүүхэд залуучуудын оролцоо сэдвийн хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 13-17-ны хооронд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын төвд зохион байгуулж байна. 

Зуслан цугларалтыг Эрүүл мэндийн яам, Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон Улсын Улаан Загалмайн Хороотой хамтран зохион байгуулж байгаагаа онцлог. Энэхүү арга хэмжээний зорилго нь хүүхэд залуучуудад анхны тусламжийн мэдлэг чадвар олгох, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, оролцогчдын хоорондоо нөхөрлөл, харилцаа тогтоох, цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, дотоод тархалтын эрсдлийг бууруулах, хүнлэг энэрэнгүй үзлийг өөртөө төлөвшүүлэх замаар бусдыг манлайлах, олон нийтэд нөлөөлөх чадварт суралцаж, үе тэнгийнхэн, гэр бүл, хүрээлэн буй орчиндоо эерэг хандлагыг бий болгох юм. 21 аймаг 9 дүүргийн 80 гаруй хүүхэд энэ жилийн зуслан цугларалтад хамрагдаад байна.