Нийтэлсэн өдөр: 2020.08.06, пүрэв
Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Шилжих хөдөлгөөний байгууллага, Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төв, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран нийслэл хотын хороодын нийгмийн ажилтнуудад зориулсан “Гамшиг, онцгой байдлын үед иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр эхлүүллээ. Сургалт 8 сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Нийт 8 удаагийн сургалтаар 101 хорооны нийгмийн ажилтныг хамруулж, гамшиг, онцгой байдлын үед иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадавх эзэмшүүлэх юм.
Сургалтад хамрагдаж буй нийгмийн ажилтнууд гамшиг болон цар тахлын үед иргэд, олон нийтэд хэрхэн нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон стресс, сэтгэл гутралыг хэрхэн даван туулах талаарх чадварт суралцах юм.