ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийтэлсэн өдөр: 2020.07.07, мягмар

Огноо: 2020 оны 07 сарын 07

Монголын улаан загалмай нийгэмлэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сантай хамтран Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баян-Уул сумын өрхийн эмнэлэгт цаг уурт тэсвэртэй, шинэлэг, байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барих, засварлах төслийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудаас үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Индэрт багийн өрхийн эмнэлгийн өргөтгөл 3,2 х 4,0 хэмжээтэй ариун цэврийн байгууламж барих, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 20 ортой эмнэлгийн ариун цэврийн байгууламжийн ариун цэврийн өрөөний засварын ажлыг хийж гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах юм.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Компанийн танилцуулга, албан бичгээр үнийн санал ирүүлэх
  • Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  • Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
  • Аж ахуй нэгж байгууллагын ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл

Битүүмжилсэн баримт хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 7 дугаар сарын 20 -ний 12:00 цаг хүртэл

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн 205 тоот

Хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. 7777-0508   info@redcross.mn


АЖЛЫН ТОО ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

Говь-алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт баг, Өрхийн эмнэлэгийн өргөтгөл АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ


Говь-алтай аймаг, Баян-Уул сумын 20 ортой эмнэлгийн барилга АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР