Нийтэлсэн өдөр: 2020.01.31, баасан
БНХАУ-ын Ухань хотод гарсан коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас Дунд шатны хороодод арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн хилчдэд болон холбогдох байгууллагуудад гар ариутгагч санитолыг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өглөө. Үүнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Улаанбаатар төмөр зам ХНН, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Хотын захиргаа, Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллага багтсан юм.