“Өөрчлѳлтийг Та, бид хийнэ” уриатай “Дэвжээ-2019" тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийтэлсэн өдөр: 2019.12.02, даваа


Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ/-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн улаан загалмайн хороо хамтран Ерөнхий боловсорлын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Өөрчлѳлтийг Та, бид хийнэ” уриатай “Дэвжээ-2019" тэмцээнийг 2019 оны 12 сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа. “Дэвжээ-2019” тэмцээний зорилго нь өсвөр үеийхнийг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эцэг, эх, багш, сургуулийн нийгмийн ажилтнуудын оролцоог ХДХВ/ДОХ-ын асуудалд хандуулахад чиглэв. Тэмцээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсорлын сургуулийн 10 сургуулийн 150 гаруй сурагч багш, эмч, нарын хамт оролцож, гэрийн даалгавар, танилцуулга, жүжигчилсэн тоглолт гүйцэтгэж өрсөлдөв. Тэмцээний тэргүүн байранд 48 дугаар сургуулийн "Хувьсгал" баг, дэд байранд 14-р сургуулийн "Гэгээ" баг, гутгаар байранд 88 дүгээр сургуулийн "Шонхор" баг, тусгай байранд 102-р сургуулийн "Цоморлогын үрс" баг тус тус шалгарч, цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээний Ерөнхий шүүгчээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн ахлагч С.Намсрайжав, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ДОХ/БЗДХ хариуцсан Халдвар судлаач эмч Б.Өлзийжаргал, Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхтогоо нар ажиллалаа. Энэхүү тэмцээн нь 2009 оноос хойш 11 дэх жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.