Г.Баянмөнх: ХҮМҮҮСТ БАГА Ч ГЭСЭН ЗҮЙЛЭЭР ТУСАЛЖ БАЙНА ГЭЖ БОДОХООР САЙХАН САНАГДДАГ

Нийтэлсэн өдөр: 2019.04.09, мягмар


МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлаач, арга зүйн тэнхимийн 2-р курсийн оюутан Гонгорын Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр МУБИС-ийн дэргэдэх «Залуучуудын улаан загалмай клуб»-т гишүүнээр элсээд удаагүй байгаа юм. - Сайн байна уу? Өөрийгөө танилцуулна уу.


-Намайг Гонгорын Баянмөнх гэдэг. Их сургуулийн 2-р курст суралцахын зэрэгцээ МУБИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клубын гишүүнээр ажилладаг. - “Залуучуудын улаан загалмай клуб”-ийн шинэ гишүүн болсон гэж сонссон. Шинэ гишүүнээ хамт олон нь хэрхэн хүлээж авав? -Би ерөнхий боловсролын сургуульд байхдаа олон оролцооны клубт явдаг байсан. Энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өөрийнхөө чөлөөт цагаа бусдын сайн сайхны төлөөх үйлсэд зориулахаар шийдээд сургуулийнхаа дэргэдэх “Залуучуудын улаан загалмай клуб”-т элссэн. Анх манай ангийн улаан загалмай клубын гишүүд их завгүй харагддаг байсан. Тэгсэн хэрнээ хийх ёстой ажил, хичээл, чөлөөт цагаа маш сайн төлөвлөж чаддаг, түүгээр ч зогсохгүй хүнд хүрсэн олон хүмүүнлэг үйлсийг хийдэг нь их таалагдсан. Би ч бас тэдэн шиг мундаг болох юмсан гэж бодоод сургуулийнхаа Г.Баянмөнх: ХҮМҮҮСТ БАГА Ч ГЭСЭН ЗҮЙЛЭЭР ТУСАЛЖ БАЙНА ГЭЖ БОДОХООР САЙХАН САНАГДДАГ ЗАЛУУ УЛААН ЗАГАЛМАЙЧ 2019 оны 2-3 дугаар сар /№56/ I 9 “Залуучуудын улаан загалмай клуб”-т орсон. Өөрт байгаа цаг зав, мэддэг чаддаг зүйлээ бусдын төлөө зориулна гэдэг маш сайхан санагдаж байгаа. Анх ороход үүднээсээ эхлээд инээмсэглэсэн, маш эерэг хамт олон миний төсөөлж байснаар хүлээж авсан. Халуун, дотно, найрсаг хамт олон, идэвхитэй, нийтэч хамт олонтой болсондоо баяртай байгаа. -Улаан загалмайн хамт олонтойгоо хийсэн сайн үйлсийн ажлаасаа дурдвал? -Клубт ороод хамгийн анх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан “80 ээжийн инээмсэглэл” аяны бэлтгэл ажилд оролцлоо. Энэхүү аяны хүрээнд зорилтот бүлгийн ээж, эмэгтэйчүүдэд бэлэг цуглуулаад, цугларсан бэлгээ ангилж, бэлтгээд, тараах гээд оргүй хоосноос эхлээд бүх ажлыг хамт олноороо бүтээлцсэн байна. Мөн ”Өлзийт асар” төрийн бус байгууллага дээр очиж, өндөр настай хүмүүст тусалж нэг өдрийг өнгөрүүлсэн. Энэ байгууллагад өндөр настан, өвчтэй, архины хамааралтай хүмүүс нэлээд байдаг юм билээ. Тэр хүмүүстээ ярилцаж, дуулж хамт нэг өдрийг өнгөрүүлэхэд үнэхээр сайхан санагдаж, хүнд туслаад тэр хэрээр талархаж, баярласан сэтгэлийн халуун, дотно үг, инээмсэглэж байгаа байдлыг нь хараад өөрөө бахархаж, баярлах сэтгэл төрж урам авсан. Хүмүүст бага ч гэсэн зүйлээр тусалж байна гэж бодохоор сайхан санагддаг. - Дөнгөж сая ямар ажил хийж байв. Завгүй байх шиг харагдсан? -Сая ээжүүдэд бэлэглэх хувцсыг тоолж, ангилах ажил хийж байлаа. - Үе тэнгийнхээ найзуудыг бусдын төлөөх сайн үйлсэд уриалвал? - Миний хувьд оролцооны клуб, улаан загалмайд ороод явж байх энэ үед хэд хэдэн чухал зүйлийг сурч авч байна. Жишээлбэл, би хувь хүнийхээ хувьд бусадтай нээлттэй харилцаж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хүнтэй харилцах арга ухаанд суралцаж байна. Хамгийн гол нь бусдад тус хүргэж хүмүүнлэг үйлс хийж байна. Хичээлийнхээ хажуугаар сайн дурын ажил хийдэг учраас цаг төлөвлөж, зөв хуваарилж сурч байна. Цагийг зөв ашиглаж сурснаар ирээдүйд би ажлын байранд гараад хийх ажлаа төлөвлөж сурна, ачаалалгүй ажиллаж чадна гэсэн үг. Гэх мэтчилэн сургуульд заадаггүй, хүнээр хэлүүлээд ойлгочихож бодлоггүй маш олон чадварт суралцаж, хажуугаар нь өөрийгөө хөгжүүлж байна. Өнөөдөр магадгүй миний үеийнхэн цахим орчин, цахим тоглоомд илүү цаг заваа зориулж байгаа. Тоглож болохгүй гэж хэлбэл өрөөсгөл ойлголт болно. Тоглож болно. Гэхдээ тэрнээс чамд юу үлдэж, өдрийн хэдэн цагийг хий дэмий үрж байгаагаа бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс үе тэнгийн найз нөхөд, дүү нар маань бусдын сайн сайхны төлөө багахан цаг зав зарцуулж хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд нэгдээрэй гэж хэлмээр байна. Өөрөө ч давхар суралцаж, хувь хүн болж төлөвшихөд маш том алхам болно.

-Ярилцсан Д.Нэргүй