Нийтэлсэн өдөр: 2019.04.01, даваа
Сүрьеэгийн илрүүлэг хийх арга зүйн сайн дурын идэвхтнүүдийн хамтарсан сургалт 3 дугаар сарын 29-ны өдөр боллоо. Уг сургалт нь Глобал сангийн дэмжлэгтэй "Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг эмчилгээ, нийгмийн дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн юм. Энэхүү сургалтын зорилго нь нийслэлийн 6 дүүргийн арга зүйч, сайн дурын идэвхтнүүдийг идэвхжүүлэх юм. Сургалтанд Энэрэл эмнэлэг хамтран оролцсон бөгөөд энэ оны эхний улирлын сургалт байснаараа онцлог байлаа.