АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН 4 ДҮГЭЭР ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ФОРУМ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

     Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Ази Номхон далайн орнуудын Улаан загалмай нийгэмлэгүүдийн хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сошиал медиа, цахим сувгуудийг ашиглан туршлага, мэдээллээ солилцох арга барилыг тодорхойлж, дижитал орчинг сайжруулах зорилгоор Ази Номхон далайн орнуудын Харилцаа Холбооны  форумыг 2 жилд тутамд зохион байгуулдаг билээ. 4 дэх удаагийн Харилцаа Холбооны  форум 2016 оны 3 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж, Ази номхон далай орнуудын Залуучуудын сүлжээ болон Монголын улаан загалмай нийгэмлэгийг төлөөлөн Хүүхэд залуучуудын улаан загалмайн багийн ахлагч Ч.Ундрам оролцлоо.

Мөн энэ удаагийн форум "Дижитал орчинд харилцах нь" сэдвийн хүрээнд болж өнгөрсөн юм. Форумд нийт 23 үндэсний нийгэмлэгийн 105 төлөөлөгч оролцсон. Мөн оролцогчид болон сошиал медиаг судалдаг мэргэжилтнүүдийн нийт 30 илтгэгч өөрсдийн туршлага, сошиал медиагийн хөгжил, өнөөгийн байдлын талаарх сонирхолтой илтгэлүүдийг тавьсан.

 

Форумын үеэр Зүүн Азийн орнуудыг төлөөлөн Залуучуудын санаачлага дээр тулгуурлан зохиогдсон Сошиал медиа аян, түүний туршлага, үр дүнгийн талаар Ч.Ундрам танилцуулсан юм. Илтгэлдээ Зүүн азийн орнуудын Залуучуудын сүлжээнээс санаачлан 2015 оны 8-р сард Олон улсын залуучуудын өдрийг угтан зохион байгуулсан Шилжин суурьшигчдын асуудалд анхаарлаа хандуулах сошиал медиа аян болон Японы улаан загалмай нийгэмлэгийн 12-р сард зохион байгуулсан Сошиал медиаг ашиглан хөрөнгө босгох аяны талаар тусгаж, залуучууд түүнээс юу сурсан, бодит үр дүн нь ямар байсан, сошиал медиагийн ямар ямар сувгуудыг ашигласан болон цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй зэрэг хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсан юм.