Дархан Уул аймгийн Улаан Загалмайн хороонд машин бэлэглэлээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

    МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас Дархан уул аймгийн УЗХ-ны хүмүүнлэгийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэн явуулахад дэм болохоор шинэ оны босгон дээр аян замыг товчлох автомашин бэлэглэсэнд Дарханы улаан загалмайчид бид маш их баярлаж та бүхэндээ ажил үйлс нь үргэлж бүтэмжтэй, амьдрал ахуй нь дандаа аз жаргалтай, хүмүүнлэгийн үйлс нь түмэнд хүртээлтэй, хүрэх оргил нь дардан шулуун байг ээ хэмээн ерөөе. Хамтдаа өнгөрөөсөн он жилүүдийн түүхийн хуудсанд хэзээ ч мартамгүй нэгэн шинэ хуудас нэмсэн баярт үйл явдал боллоо. Автомашинаа унаад нутгийн зүг хүлгийн жолоо залах үлдлээ.

 

 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..