Хөрөнгө арвижуулах бичил өдөрлөг боллоо...

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба


      МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний төвийн клубын залуус Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хөрөнгө босгох үйл ажиллагааг 3-р сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгууллаа. Залуус өөрсдийн гараар 180 гаруй аяган кэйк хийн, онлайнаар болон АШУҮИС, МУИС, СЭЗДС зэрэг их, дээд сургуулиудаар борлуулж 124,000 төгрөгийн хөрөнгө босгосон бөгөөд цаашид энэ хэлбэрийн өдөрлөгүүдийг улам өргөжүүлэн зохион байгуулж, олсон орлогоо хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх үйлсэд зориулах болно. 

 


Мөн Эх нялхасын эмнэлэгийн зүрх судасны болон дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 40 гаруй дүү нар, эмэгтэйчүүдээ хурдан эдгээрэй хэмээн сэтгэлийн дэм хайрлаж аяган кэйкээрээ бэлэг барьсан юм. Бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд олон, олон залуусыг нэгдэж, хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулаарай хэмээн уриалж байна.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..