“Түгжрэлийн аян” зохион байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба


     “Бид хамтдаа сэргийлж чадна” ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах Дэлхийн өдрийг угтан 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний төвийн клубынхэн, нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны залуучуудтай хамтран “Түгжрэлийн аян”-ыг зохион байгууллаа. Нийслэл хотынхоо хамгийн их түгжрэл бүхий Энхтайвны гүүр, Нарны зам, Сүхбаатарын талбай, Багшийн дээдийн уулзвар зэрэг газруудыг сонгон авч ажил тарах цаг буюу зам хамгийн ачаалалтай үеэр зам дээр түгжирч байгаа 700 гаруй жолооч нарт сурталчилгааны материал, бэлгэвч, витамин C зэргийг тарааж, шаардлагатай мэдээллүүдийг өгсөн юм. Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар тээгчдийн дийлэнх хувийг 19-40 наснынхан эзэлдэг бөгөөд тус аяны хүрээнд бидний хүрч чадсан жолооч нарын дийлэнх хувь нь 20-40 орчим насны залуус байв

Зураг 1.1 - Бэлтгэл ажил

Зураг 1.2 - Брошур материалыг тарааж буй байдал

Зураг 1.3 - Гадаа хүйтэн ч тэдний сэтгэл дулаахан

Хүмүүнлэгийн төлөө хамтдаа