Нийтэлсэн өдөр: 2023.10.02, даваа
Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” хэмээн жил бүр тэмдэглэдэг.
Энэхүү өдрийг 2023 онд дэлхийн улс, орнууд “Fighting inequality for a resilient future” буюу “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал нь гамшиг, ослын үед эмзэг байдлыг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэл, түүнээс учрах хохирлыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд залуучуучуудын оролцоог хангах, тэднийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдалтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгал, гамшгийн удирдлагын газраас эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Уралдааны удирдамжтай танилцана уу.