Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хурал эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2019.12.05, пүрэв

4 жил тутам зохион байгуулагддаг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны 22 дугаар Ерөнхий Ассемблей, Залуучуудын хурал, Төлөөлөгчдийн зөвлөлийн хурал болон Улаан загалмай хөдөлгөөний 33 дугаар бага хурал  2019 оны 12 дугаар сарын 3-12-ны өдрүүдэд Швейцарь улсын Женев хотноо болж байна. 


 

Монголын улаан загалмай нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Хурлын эхний өдөр Зүүн Азийн Улаан загалмайн удирдагчдын уулзалтыг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа удирдан явуулав.