Нийтэлсэн өдөр: 2019.05.08, лхагва
Жил бүрийн 05-р сарын 08-ны өдрийг олон улсын улаан загалмайн өдөр болгон дэлхийн 191 улсад тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг Монгол Улсад хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагуудыг шагнаж урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойд зориулж МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Энэрэнгүй үйлстнийг алдаршуулъя” аяны оролцогчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хүмүүнлэгийн төлөөх 80 жил” сэдэвт гар зураг, шүлгийн уралдааны шилгүүд, хүндэт доноруудыг шагнаж урамшуулсан юм.
“Энэрэнгүй үйлстнийг алдаршуулъя” аяны оролцогчид болох
- Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр
- “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”
- Сонгинохайрхан дүүргийн улаан загалмайн хорооны дарга Г.Жавзандулам
- Цэргийн эмнэлгийн нүдний тасгийн эмч Г.Сайхантуяа
- Эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримтжүүлсэн нийгмийн ажилтан Х.Олзбаяр
- Эмзэг бүлгийн иргэдийг үзлэг, оношлогоонд тогтмол хамруулдаг “Энэрэл” эмнэлэг,
- МУБИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб,
- Дауны холбооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг н.Батцэцэг зэрэг нийгэмд хүмүүнлэгийн үйлсийг сурталчилах, таниулах, түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхи, санаачилга гарган оролцож буй байгууллагуудыг алдаршуулж өргөмжлөв.
“Хүмүүнлэгийн төлөөх 80 жил” сэдэвт гар зургийн уралдаанд нийт 366 бүтээл ирүүлснээс шилдэг 18 бүтээл, шүлгийн уралдаанд 167 бүтээл ирснээс мөн шилдэг 18 бүтээлийн тус тус шалгаруулж өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан юм.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг, Донорын холбоо хамтран бусдын амь нас эрүүл мэндийн төлөө өөрийн цусаа бэлэглэж буй 27 хүндэт донор, ахмад доноруудад Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Энэрэнгүй алт”, “Нигүүлсэл мөнгө”, “Энэрэнгүй үйлстэн” зэрэг медалиар тус тус шагнаж урамшуулсан юм.