Нийтэлсэн өдөр: 2018.12.03, даваа
БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Улаан загалмай сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд төрөлхийн зүрхийн гажигтай хүүхдүүдийг эмчлэх төслийн хоёрдугаар ээлж хэрэгжиж эхлээд хоёр сар болж байна. БНХАУ-ын Бээжин болон ӨМӨЗО-ы Хөх хотод 47 хүүхэд хагалгаанд явсан. Өнөөдрийн байдлаар бүх хүүхдүүд хагалгаанд оржээ. Хагалгааны цаг хугацаа, хүүхдүүдийн биеийн байдлаас шалтгаалан ээлж ээлжээр эх оронд нь буцааж байна. Хамгийн түрүүнд хоёр хүүхэд эргэн ирсэн бол түүний дараа 13 хүүхэд эрүүл саруул болоод эх орондоо ирлээ.