2024-11-19
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн төвийн дэмжлэгэтэй хэрэгжиж буй Сайн дурын идэвхтнийг дэмжих төслийн хүрээнд Мэдээлэл, дата менежментийн веб суурьтай системийн хөгжүүлэлт хийх гүйцэтгэх аж ахуй нэгж, байгууллагыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
1. Системийн гүйцэтгэл ба найдвартай байдал
2. Хэрэглэгчийн туршлага ба хялбар байдал
3. Функционал хөгжүүлэлт ба өргөтгөх чадвар
4. Өгөгдөл боловсруулах ба тайлагнах
5. Аюулгүй байдал ба нийцэл
Битүүмжилсэн үнийн санал ирүүлэх албан байгууллагууд дор дурдсан баримтыг бүрдүүлэн битүүмжилж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Бичиг баримтын жагсаалт:
1. Компанийн танилцуулга
2. Компанийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
3. Компанийн нэр хаяг, холбогдох албан тушаалтны холбоо барих утас, и-мэйл хаяг
4. Албан бичиг бүхий битүүмжилсэн үнийн санал /Нийлүүлэх хугацаа, тээвэрлэлтийн нөхцөлийг дурдах/
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минут
Битүүмжилсэн баримтыг хүлээн авах: МУЗН-ийн Төв байр.
Хаяг: Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байр. СБД 1-р хороо, Улаанбаатар хот, Утас (+976)-77770508
2024-11-19
2024-11-19