ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ХҮРЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026-10-16

Австралийн улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгт ажиллаж, Ерөнхий ерөнхий нарийн бичгийн даргын газрын ажилтнуудтай хамтарсан төлөвлөлт, уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтаар нийгэмлэгийн Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны стратегийн хүрээний төлөвлөлт, 2026 оны үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, 2027 онд хийх ажлын хамтарсан төлөвлөгөө гаргасан юм.

Сургалтын гол зорилго нь үйл ажиллагаанд зөв төлөвлөх хийх арга барилд суралцах, зорилго, зорилтоо оновчтой тодорхойлох, цаашид үүсч болох эрсдэлийг тооцоолж сурахад чухал ач холбогдолтой юм.

Сургалтыг Австралын улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын асуудал хариуцсан Ахлах менежер Amy McLachlan, Австралын улаан загалмай нийгэмлэгийн Олон улсын хөтөлбөрийн зөвлөх Siran Uhrig, Австралийн улаан загалмай нийгэмлэгийн Байгууллагын түншлэл хариуцсан газрын дарга Natalia Auriac-Meyer, Австралийн улаан загалмай нийгэмлэгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Safi Taye нар чиглүүлэн ажилласан юм.