2026-11-27

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь ХДХВ/ДОХ-ын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, халдвартай иргэдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн олон нийтийн оролцоог дэмжих ач холбогдолтой юм. 2026 оны Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийг “ДОХ-ыг эцэслэх нь хүртээмжээс эхэлнэ” уриан дор тэмдэглэж байна. Энэ жилийн уриа нь ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, шинжилгээ, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүн бүрийг тэгш, хүртээмжтэй хамруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтгүй, аюулгүй орчныг бүрдүүлэхийн чухлыг онцолж байна.
Энэ өдрийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэг нь Дунд болон Анхан шатны хороодоор дамжуулан ХДХВ/ДОХ-ын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх зөв хандлагыг төлөвшүүлэх, сайн дурын шинжилгээ, зөвлөгөө болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын ач холбогдлыг таниулах, ХДХВ-тэй амьдарч буй иргэдийн эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтгүй нийгмийн орчныг дэмжих зорилгоор 12 дугаар сарын 1-10-ны өдөр хүртэл нөлөөллийн аян өрнүүлж байна.
Аяны зорилго нь ХДХВ/ДОХ-ын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл, шинжилгээ, эмчилгээ болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэхийн ач холбогдлыг таниулах, ХДХВ-тэй амьдарч буй иргэдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтгүй нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд орших юм.
2026-11-27