ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ БАГИЙН ГИШҮҮД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЧАДАВХЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2026-11-13

Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран Үндэсний нийгэмлэгийн Гамшгийн хариу арга хэмжээ авах бэлэн байдал, хүчин чадлын үнэлгээг 2026 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа.

Энэхүү үнэлгээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүд болон Дунд шатны хорооны Бүсийн төвийн дарга нар хамрагдав. Үндэсний нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхын сургалт нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн бэлэн байдал, хүний нөөц, ур чадвар, нөөц боломж болон зохион байгуулалтын чадавхыг тодорхойлох зорилготой юм.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Үндэсний гамшигтай тэмцэх багийн гишүүд гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхын сургалтад хамрагдсанаар үнэлгээний үр дүнд суурилж, цаашдын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, гамшгийн бэлэн байдлын чадавхыг сайжруулах, бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь энэхүү үнэлгээг хоёр жилд нэг удаа хийж, гамшгийн хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө шинэчлэн хүчин чадлаа үнэлдэг юм.