СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026-10-19

Монголын улаан загалмай нийгэмлэг, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Ахлагч М.Цэцэгсүрэн, Сэтгэл судлалын үндэсний төвийн Сургалтын албаны сэтгэл судлаач А.Энхжавхлан нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг байгуулснаар хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сургалт, судалгаа болон нөлөөллийн ажлыг мэргэжлийн түвшинд хамтран зохион байгуулах, талуудын харилцан түншлэл, уялдаа холбоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой аж. Санамж бичгийн хүрээнд Сэтгэл судлалын үндэсний төв болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн нь Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн эрүүл мэнд, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллана.

Хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх сургалт, нөлөөллийн ажил, Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, хорт зуршил болон цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Өсвөр үеийн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг түгээн ойлгуулах эцэг эх, багш нарыг хамруулах сургалт, үйл ажиллагаа, аянг хамтран зохион байгуулан ажиллах юм