ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР МОНГОЛЫН АУТИЗМЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2026-11-02

Монголын Аутизмын Холбоо болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь аутизмтай хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоо, тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ажилтан, сайн дурын идэвхтэн болон холбогдох оролцогчдын аутизмын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалт, судалгаа болон нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, талуудын харилцан түншлэл, уялдаа холбоог бэхжүүлэхэд оршиж байна.   

            Санамж бичгийн хүрээнд аутизмтай хүүхэд, залуучуудын хэрэгцээ,онцлогийг харгалзсан хүртээмжтэй, аюулгүй үйл ажиллагаа, орчин, мэдээллийн зохион байгуулалтыг дэмжих, эцэг эх, асран хамгаалагч, багш болон олон нийтэд зориулсан аутизмын талаарх зөв ойлголт, хүндэтгэлтэй харилцаа, тэгш хамруулалтын сургалт, мэдээлэл түгээх, аутизмын талаарх зөв ойлголт, тэгш эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид оролцоог олон нийтэд таниулах мэдээлэл, нөлөөллийн контент боловсруулах, хүүхэд, залуучууд болон тэдний гэр бүлийн хэрэгцээ, оролцоо, нийгмийн оролцоог дэмжих судалгаа, үнэлгээ хийх, энэ чиглэлээр хөтөлбөр, өдөрлөг, аян, хэлэлцүүлэг болон бусад хамтарсан үйл ажиллагааш хамтран хэрэгжүүлэх юм.  

 Санамж бичигт Монголын Аутизмын Холбооны зөвлөх Л.Алтангэрэл, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний багийн ахлагч М.Цэцэгсүрэн нар гарын үсэг зурав.