2026-10-01
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд зөвлөхүүдийг чадавхжуулах сургалт боллоо.
Сургалтад нийслэлийн 9 дүүргийн хөтөлбөрийн зөвлөхүүд болон сайн дурын идэвхтнүүд хамрагдлаа. Сургалтад хамрагдсан зөвлөх нар өөрийн хариуцах чиг үүргийг тодорхой ойлгож, хөтөлбөрийн хэрэгжилтийг анхан болон дунд шатанд зохион байгуулах, уялдаа, хамтын ажиллагааг хангах мэдлэг, арга барилтай болох, өрхийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгаалал болон бусад нийгмийн суурь үйлчилгээг тодорхойлж, холбон зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйг эзэмшсэн юм.
Сургалтыг Азийн хөгжлийн банкны Зөвлөх Б.Ганцэцэг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн бодлогын газрын Ахлах шинжээч Д.Чинмандах, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул нар чиглүүлэн ажиллалаа.

2026-10-01
2026-10-01
2026-10-01
2026-10-01