2026-10-01
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас сарын бүрийн эхэнд Дунд шатны Улаан загалмайн хороодтой хийдэг цахим хурал өнөөдөр боллоо.
Хурлаар 09 дүгээр сард хийсэн ажлаа танилцуулж, 10 дугаар сарын хийгдэх ажлын төлөвлөгөө хуваалцаж, чиглэл өгсөн юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл, 2026 оны тайлангийн хэрэгжилтийг хангах талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэв.
Хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Захиргаа, хяналт үнэлгээний багийн ахлагч Л.Аминаа нар оролцож, Дунд шатны хороодын дарга, арга зүйч нар хамрагдсан юм
2026-10-01
2026-10-01
2026-10-01
2026-10-01