2026-11-25

Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадал, олон нийттэй харилцах менежментийг сайжруулах ажлын хүрээнд гамшиг, эрүүл мэндийн чиглэлээр мэргэших сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг нэгтгэх зорилгоор хүмүүнлэгийн сэтгүүлчдийн сургалт зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү хүмүүнлэгийн сэтгүүлчдийн сургалт өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхны тусламжийн сургалтын төвд зохион байгуулагдлаа.
Сургалтаар хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний тухай ойлголт, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох, хүмүүнлэгийн үйл ажиллагаа ба хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэг үзүүлэхэд сургах, чиглэлээр чиглүүлэн ажилласан юм.
Сургалтад Эрүүл мэндийн сэтгүүлчдийн вакцин клуб, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын төлөөлөл, Гамшгийн мэргэшсэн сэтгүүлч зэрэг 20 орчим хүн хамрагдав.

2026-11-25