ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2026-10-01

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Японы улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааны хүрээнд анхны тусламжийн сургалт, үйл ажиллагаанд хэрэглэгдэх доорх бүтээгдэхүүнийг нийлүүлэх аж ахуй нэгж, байгууллагыг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Дараах шаардлагын дагуу битүүмжилсэн үнийн саналыг хүлээж авна:

Бүтээгдэхүүний нэр

Чанарын шаардлага

Дүйцэхүйц зураг

Нийт тоо хэмжээ

Манекен

 

  • Анхны тусламж, CPR болон хиймэл амьсгалын сургалт, дадлага хийх зориулалттай байна.
  • Минутанд 100-120 удаа шахалт хийх боломжтой.
  • Шахалтын гүн: 5-6 см гүний шахалтыг хянах боломжтой.
  • Цээж шахалтын гүн болон давтамжийн зөв/бурууг мэдэгддэг. Ухаалаг буюу шууд ямар нэг байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. (Real-time feedback manikin)
  • Толгой гэдийлгэх, эрүү өргөх apraap амьсгалын зам нээх дадлага хийх боломжтой.
  • Удаан хугацаанд ашиглахад тохиромжтой бат бөх, уян хатан материалаар хийгдсэн байна.
  • Цэвэрлэх, ариутгах боломжтой материалтай байна.
  • Сургалтын маск/амьсгалын зориулалтын замын хэрэгсэл, сольж болох нүрний арьс, уушгины уут, авч явах цүнх, дэвсгэр, хэрэглэх заавар гэх шаардлагатай дагалдах хэрэгслүүдтэй байна.

 

 

30

Үнийн санал болон дараах бичиг баримтыг ирүүлнэ үү:

  1. Үнийн санал ирүүлэх тухай байгууллагын албан бичиг (Үнийн санал, хүргэлтийн нөхцөл, холбоо барих албан тушаалтны мэдээлэл тодорхой байх)
  2. Байгууллагын гэрчилгээ
  3. Гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан техникийн үзүүлэлт
  4. Байгууллагын ерөнхий танилцуулга
  5. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга. Зургийг хавсаргаж ирүүлнэ (Боломжтой бол бүтээгдэхүүний дээж авчрах)
  6. Байгууллагын сүүлийн жилийн санхүүгийн тайлан
  7. Татварын тодорхойлолт (сүүлийн жилээр)

Битүүмжилсэн баримтыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минут

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, 205 тоот

Утасны дугаар: 7777-0508 (205)