ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-09-15

Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээний Монгол Улс дахь шатны бүртгэл эхэллээ.

Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн мэдлэгээ гүнзгийрүүлж, Англи хэлээр хууль зүйн дүн шинжилгээ хийх, мэтгэлцэх ур чадвараа сорих хүсэлтэй оюутан залуус Та бүхнийг багаа бүрдүүлэн оролцохыг урьж байна.

Тэмцээнд эрх зүйн чиглэлийн бакалаврын хөтөлбөрийн оюутнууд, түүнчлэн бусад чиглэлийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн оюутнууд оролцох боломжтой. Нэг баг хоёр илтгэгч оюутнаас бүрдэх бөгөөд мөн хоёр судлаач оюутан, нэг дасгалжуулагчтай байж болно.

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн баг 2027 онд БНХАУ-ын Хонконг хотод зохион байгуулагдах Ази-Номхон далайн бүсийн Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд оролцох эрх авна.

Бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хаагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан О.Манлайбаатар (ihl@redcross.mn; +976 91670011)-тай холбогдож тодруулна уу. Тэмцээний бодлого, дүрэмтэй дараах холбоосоор орж танилцана уу

https://mnredcross-my.sharepoint.com/:f:/g/personal/ihl_redcross_mn/IgDNY7fUlVqqSqnzliAOFZNoAcvrFsSPxXermA6Nawnx5VI?e=vrS0am