2026-09-09

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх төвийн гишүүдийн уулзалт болж байна. Уулзалтын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үг хэлж, оролцогчдод амжилт хүсч, хүмүүнлэгийн үйл ажиллагааны хамгийн том хүч нь сайн дурын идэвхтнүүд, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүдийн оролцоо гэдгийн онцолсон юм.
Энэхүү уулзалтын зорилго нь Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төвийн хэсгийн хүүхэд, залуучуудыг сургагч, чиглүүлэгчээр бэлтгэгдэж, 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний хөгжлийг дэмжин ажиллах арга зүй, мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэх аж. Бэлтгэгдсэн сургагч, чиглүүлэгчид үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж, тэдний оролцоо, манлайлал, сайн дурын үйл ажиллагааны идэвхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Мөн төвийн болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн үндсэн 4 хөтөлбөр, үйл ажиллагаанд тогтмол оролцож, дэмжлэг үзүүлэн ажиллана.
Өнөөдрийн уулзалтад 30 орчим хүүхэд хамрагдаж байна. Сургалтаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн үүсэл, хөгжил, Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний үүсэл, хөгжил, үйл ажиллагааны танилцуулга болон “Сайн дурын ажилтан гэж хэн бэ?” сэдэвт ярилцлага, багийн зорилго, дүрэм, оролцоо болон хийх ажлын санал боловсруулах, төлөвлөгөөг танилцуулах юм.
2026-09-09
2026-09-09