2026-09-10

9 сарын 10-ны өдөр Дэлхийн амиа хорлолтын эсрэг өдөр тохиож байна. World Suicide Prevention Day 
Дэлхий даяар жилдээ 720,000 гаруй хүмүүс амиа хорлодог ба түүний 58% нь 50 наснаас доош насны хүмүүс байдаг. Харин Монголд, 2025 оны 7 дугаар сар хүртэлх байдлаар нийтдээ 115 хүн амиа хорлосон гэх статистик байгаа юм.
Амиа хорлолтын талаар ярих нь сэтгэл гутралтай хүмүүсийг улам өөхшүүлнэ гэж ихэнх хүмүүс буруу ойлгох байдал ажиглагддаг. Дэлхийн аль ч улсад хийгдсэн судалгаагаар амиа хорлолт болон бусад сэтгэл зүйн асуудлын талаар нээлттэй ярих тусам хүмүүс мэргэжлийн хүнээс тусламж хүсэж, улмаар эмчлэгдэх байдал нь өсдөг гэсэн үзүүлэлт байдаг.
Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр нь:
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгуулах
Амиа хорлолтын тухай үнэн бодит мэдлэгийг түгээх
Амиа хорлолтыг тойрсон гутаан доромжлолыг багасгах зорилготой.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас зохион байгуулж буй "Нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн давтан сургалт болон хүүхдэд чиглэсэн нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн сургалт”-ын оролцогчид "Чи ганцаараа биш, Ярилцъя, Сонсъё, Хамтдаа давъя, Асуудал бол сорилт-Сорилт амиар шийдэгдэх ёсгүй, Хоёр амь байхгүй тул Хоёулаа хамтдаа ярилцъя” гэх мэт уриатайгаар бүлгийн ажил хийж, амиа хорлолтын эсрэг өдөрт нэгдлээ.
2026-09-10
2026-09-10