2026-07-27
Монгол–Солонгосын улаан загалмайн залуучуудын нөхөрлөлийн уулзалт өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо.
Уулзалтын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг үг хэлсэн юм. Тэрбээр “2 улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаад баяртай байна. Жил бүр 2 улсын улаан загалмайн сайн дурын идэвхтнүүд, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд туршлага солилцох уулзалт зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 2 улсын залуучуудын улаан загалмайн гишүүд туршлагаа солилцож байгаад баяртай байна. Жил бүр зохион байгуулдаг энэ уулзалт БНСУ-ын Улаан загалмайн залуучууд, Монголын Улаан загалмайн залуучуудын нөхөрлөл нөхөрлөл, харилцан ойлголцол, соёлын солилцоог дэмжихэд чухал үүрэгтэй байдаг” гэв.
Уузалтад БНСУ-ын улаан загалмайн 20 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа, музейтэй танилцсан юм.
Энэнхүү уулзалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, хяналт үнэлгээний баг болон Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хороо хамтран зохион байгуулав.
2026-07-27
2026-07-27