АНХАН ШАТНЫ ХОРООНЫ ГИШҮҮД, САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ БАЙНА

2025-11-06

Дорноговь аймгийн Улаан загалмайн Анхан шатны хорооны гишүүд, сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуулын хөгжлийн төвд эхэллээ.

Сургалтын эхэнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг үг хэлж, орон нутагтаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй гишүүн, дэмжигч, сайн дурын идэвхтэн нарт талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

Сургалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн танилцуулга хичээл, Анхны тусламж, Сайн дурын идэвхтний ёс зүй, Стресс менежмент зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдлэг олгох, дадлага ажил гүйцэтгэж оролцоог нь ханган ажиллаж байна.