Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийв

2025-10-24

Австралийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэнг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдлагын баг хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, Австралийн улаан загалмайн төлөөлөгчид Монголын улаан загалмай нийгэмлэгт энэ сарын 20-24-ний өдрүүдэд ажиллаж, хамтын ажиллагааны стратегийн хүрээнд дунд хугацааны төлөвлөлт хийсэн юм.

Энэхүү төлөвлөлт, ирэх 5 жилийн үйл ажиллагааны ерөнхий зураглалаа уулзалтын үеэр танилцуулав.

Энэ үеэр талууд Австралын улаан загалмайн дэмжлэгээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хамгаалал, жендэр, оролцооны бодлогын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг амжилттай зохион байгуулсныг онцлов.