Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд зориулсан үзэсгэлэн гаргав

Нийтэлсэн өдөр: 2018.07.25, лхагва

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд гарч байна. Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа тэнд сурталчилжээ. 



МУЗН үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд байршууллаа. Мөн эрүүл мэнд, анхны тусламжийг хэрхэн үзүүлдэг талаараа сурталчилж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохыг уриалсан арга хэмжээг зохион байгуулж байна. 


Энэхүү үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон хуралд оролцож буй төлөөлөгчид оролцсон. МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Улаан загалмайчид үзэсгэлэнгийн нээлтэд зориулж, гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэхийг уриалсан флаш моб бүжиглэж сонирхууллаа. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин МУЗН-ийн үзэсгэлэнг үзэж сонирхов.