Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралд Ази номхон далайн бүсийн Улаан загалмайчид хэрхэн оролцохоо ярилцлаа

Нийтэлсэн өдөр: 2018.07.25, лхагва


Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Улаан загалмай хөдөлгөөний 60 гаруй төлөөлөгчид оролцож байна. МУЗН энэхүү хуралд 250 гаруй Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэн оролцож байгаа юм. 



Хурлын үйл ажиллагааг угтаж Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо Олон улсын Улаан загалмай хороо болон үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. 



Гамшгийн эрсдэлийг бууруулах, түүнийг даван туулахад дэлхийн хүмүүнлэгийн хамгийн том сүлжээ байгууллага тухайн улс орныхоо төр засаг хийгээд бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах арга зам, боломж бололцоогоо хэлэлцлээ.