МУЗН-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2018.07.25, лхагва

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүнээр сонгогдсон “Найзууд” театрын жүжигчин, СТА Э. Ууганбаярыг танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжилан , ёс зүйн гэрээнд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн долоо хоногт МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний ээлжит бус анхдугаар чуулганаар Э.Ууганбаярыг хөдөлгөөнийхөө тэргүүнээр сонгосон юм. Дүрмийн дагуу тус хөдөлгөөний тэргүүн МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогддог. 


Удирдах зөвлөлийн хурлаар Үндэсний нийгэмлэгийн нөөц хөгжүүлэх, орлого нэмэгдүүлэх стратегийг хэлэлцэж, МУЗН-ийн Хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн баталлаа. 
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд МУЗН-ийн үүрэг оролцоо, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэв. МУЗН энэхүү хуралд 250 Сайн дурын идэвхтэн бэлтгэж оролцож байна. Ази номхон далайн бүс нутгийн Улаан загалмайн 65 төлөөлөгч энэхүү хуралд хүрэлцэн ирж оролцохоор бэлтгэл ажил хангагджээ. Өөрөөр хэлбэл, ОУУЗУХСНХ, ОУУЗХ болон Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцох гэж байна. Мөн бага хурлын өмнө Улаан загалмай төлөөлөгчид Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд Азийн сайд нарын хуралд хэрхэн оролцох, ямар санал санаачлага дэвшүүлэх зэрэг асуудлаараа урьдчилан хуралдана.