МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГЭЭС ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨРТ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн өдөр: 2018.01.19, баасан

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨРТ

Үндсэн үүрэг хариуцлага:

1, Хөтөлбөрийн ажилтан нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн Стратеги 2020-ийн хүрээнд Гамшгийн менежментийг дэмжих нэгдүгээр зорилго, түүний зорилтуудын хэрэгжүүлэлтийг зохион байгуулахад оролцоно:

  • • МУЗН-ийн дүрэм, стратеги болон Ерөнхий нарийн бичгийн даргын газраас баталсан бодлого, тушаал, дүрэм журмыг чандлан сахиж хэрэгжүүлнэ.
  • • Шууд удирдах албан тушаалтныг баримтад тулгуурласан мэдээ, мэдээллээр хангаж, өгсөн удирдамж зөвлөмжийн дагуу шуурхай ажиллана.
  • • Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана.
  • • Үндэсний нийгэмлэгийн Гамшигтай тэмцэх багийн гишүүн байх бөгөөд шаардлагатай тохиолдолд гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд дайчлагдан ажиллана.
  • • Улирал тутмын тайланг бэлтгэж Төлөвлөлт, хяналт, үнэлгээ, тайлагналт хариуцсан ажилтан, хөтөлбөрийн ахлагч, газрын даргад танилцуулан, хандивлагч үндэсний нийгэмлэгт илгээнэ.  

2. Олон нийтийн даван туулах чадавхи, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөтөлбөрийн бодлого, стратегийн дагуу хэрэгжүүлнэ:

  • • Дунд болон анхан шатны хороодын дарга, арга зүйч нарыг олон нийтийн даван туулах чадавхи, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны чиглэлээр шаардлагатай мэдээллээр хангаж,       мэргэжил  арга зүйгээр удирдан чиглүүлнэ.
  • • Монгол улсын хэмжээнд “Эмзэг байдал, хүчин чадлын үнэлгээ”-г удирдан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
  • • Олон нийтийн даван туулах чадавхи, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  • • Олон улсын тэмдэглэлт болон Үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүдийн кампанит ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Гамшгийн менежментийн хөтөлбөрийн холбогдох баримт бичгүүдийн орчуулга, эх бэлтгэл, нэмэлт өөрчлөлт зэрэгт идэвхи гарган ажиллана.

 

БҮРТГЭЛ:

Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2018 оны 1-р сарын 29-ны өдрийг дуустал МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын 302 тоотод эсвэл hr@redcross.mn болон bayarchimeg.t@redcross.mn  хаягаар хүлээн авна.

• Эхний шатанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина.