Нийтэлсэн өдөр: 2018.01.18, пүрэв
Монголын улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хороодын дарга нар болон нягтлан бодогчдын энэ жилийн эхний сургалт амжилттай болж өндөрлөв. Эхний өдрийн сургалтаар МУЗН-ийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөөг танилцуулав. Энэ үеэр газрын дарга нар байгууллагын хөгжил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, ирэх оны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулсан арга зүйн зөвлөгөө болон шаардлагатай журам зэргийг танилцуулан тайлбарлав. Мөн УБИС-ийн Сэтгэл зүйн доктор, профессор О.Мягмар “Харилцааны соёл”, “Сургалтын арга зүй” сэдвээр лекц уншлаа.
Хоёр дахь өдрийн сургалтаар Гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх, Хөрөнгө арвижуулах, орлого нэмэгдүүлэх, Эрүүл өтлөлт, Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ус-эрүүл орчны ахуйн бохирдол гэсэн сэдвүүдээр лекц сонслоо. Түүнчлэн, МУЗН-ийн нөөц хөгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах, туршлага солилцох, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн ажиллах, ВОСА үнэлгээ, дунд шатны хорооны дарга нарын 2017 оны ажлын үнэлгээг танилцуулав. Сургалтын төгсгөлд 2017 онд амжилттай ажилласан Дунд шатны хороодыг ВОСА үнэлгээний дагуу тодруулснаа танилцуулан, талархал дэвшүүллээ.