Ажлын байр зарлаж байна

Нийтэлсэн өдөр: 2018.01.03, лхагва

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН
НӨӨЦ ХӨГЖҮҮЛЭХ ГАЗАРТ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДЛААЧ
ШАЛГАРУУЛЖ АВНА

Нөөц хөгжүүлэх газрын Зах зээлийн судлаач нь:

Үндсэн үүрэг хариуцлага:

1. МУЗН-ийн нөөц хөгжүүлэх стратегийг зөвлөхийн хамт шинэчлэн боловсруулах
2. МУЗН–ийн нөөц хөгжүүлэх стратегийн дагуу гадаад, дотоодын хандивлагч донор байгууллагуудтай хамтран ажиллах төсөл боловсруулах, 
3. Үндэсний нийгэмлэгийн материаллаг баазыг сайжруулж, Ерөнхий нарийн бичгийн даргын газарт нөөцийн эх үүсвэрийг бий болгоход шаардагдах туслалцааг үзүүлэх
4. Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах туслалцааг үзүүлэх
5. Байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх, нөөцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж олон нийтэд чиглэсэн компанит ажлыг дунд шатны хороодын оролцоотой зохион байгуулах
6. Байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
7. Бусад цаг үеийн холбогдох үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах

Тавигдах шаардлага:

• Бизнэсийн удирдлага, маркетинг, социологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Олон Улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, хувийн хэвшлийн салбарт нөөц хөгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай
• Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай
• Англи хэл дээр төсөл, хөтөлбөр бичих ур чадвартай
• Санхүүгийн тайлан гаргах чадвартай
• Сошиал медиа сайт (твиттер, фэйсбүүк) ажлуулах чадвартай
• Сайн дурын үйл ажиллагаанд хамрагдсан туршлагатай бол давуу тал

БҮРТГЭЛ:

Төрийн албаны анкет бөглөж өөрийн CV-ны хамт МУЗН-ийн 302 тоотод эсвэл hr@redcross.mn болон bayarchimeg.t@redcross.mn хаягаар 2018 оны 1 дүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ үү.