Хүмүүнлэгийн шилдэг үйлстнүүд тодорлоо

Нийтэлсэн өдөр: 2017.12.26, мягмар

Монголын улаан загалмай нийгэмлэгээс улиран одож буй нэг жилийн ажлаа дүгнэж, хүмүүнлэгийн үйлсэд хамтарч ажилласан, тусалж дэмжсэн хувь хүн, байгууллага, гишүүд дэмжигчид, сайн дурын үйлстнүүдээ тодруулан өргөмжилж, талархал илэрхийллээ. 

Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн үйлсийг хошуучлан амжилт гаргасан 23 иргэн, 11 байгуулагыг 2017 оны шилдэг хүмүүнлэгийнбайгууллагаар тодруулан өргөмжиллөө.

МУЗН-ийн 2017 оны “Шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар, 

1. МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” суваг

2. “TV5” телевиз

3. Онцгой байдлын Ерөнхий газар

4. Хаан банк

5. Цус сэлбэлт судлалын үндэсний төв

6. “Энэрэл” эмнэлэг

7. П.Н.ШАСТИНЫ нэрэмжит улсын III төв эмнэлэг

8. Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам

9. Монгол-Оросын хувь нийлүүлсэнУБТЗ нийгэмлэг 

10. “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудал

11. “Скай Хайпермаркет” ХХК тодорлоо. 

МҮОНРТ-ийн “Монголын Мэдээ” суваг болон “TV5” телевиз нь хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж,  түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж гамшиг, зуд тохиолдсон аль ч газар хамгийн түрүүнд хүрэлцэн очиж, бодит байдлыг газар дээрээс нь шууд дамжуулан олон түмэнд мэдээлжажиллалаа. 

Онцгой байдлын Ерөнхий газар нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан удирдаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, Монгол Улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан бол Хаан банкны хамт олон байгалийн гамшигт өртсөн малчдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, 8880 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх ажлыг амжилттай зохион байгуулав.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөн өрнүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хошуучилсан бол П.Н.ШАСТИНЫ нэрэмжит улсын III төв эмнэлгийн хамт олонхүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэгдэж, зүрхний төрөлхийн эмгэгийг эмчлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн эрүүл, аз жаргалтай ирээдүйг бэлэглэжээ. Харин “Энэрэл” эмнэлэгийн хамт олон нийгмийн эмзэг байдлыг бууруулах, оршин суух тодорхой хаяггүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан үйлсээрээ хүмүүнлэгийн шилдэг үйлстнүүдийн жагсаалтад багтжээ. 

Кувейт улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам нь гамшгийн дараа нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Кувейт хотхон байгуулж, хүмүүнлэгийн ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

“ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудал, “Скай Хайпермаркет” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн бодлого, үйл ажиллагааг дэмжин сайн үйлсийн аянд нэгдэж, гамшиг осолд өртсөн хүмүүст бодитой тусламж үзүүлсэн бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь Улаан загалмайн дунд шатны хорооны үйл ажиллагааг байнга дэмжин хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

МУЗН-ийн шагналаар,

-Б. Ууганбаяр, ОБЕГ-ын дэд дарга, “Нигүүлсэл” алтан медаль

-Д.Мөнхбат, ГУСГ-ын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа, “Нигүүлсэл” алтан медаль

-Д.Бат-Эрдэнэ, ГУСГ-ын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа,“Нигүүлсэл” алтан медаль  

-Ц. Ганзориг, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа, “Энэрэл” алтан медаль

-Б. Баянмөнх, БЗХАГ-ын стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Ж.Дамдинсүрэн, ГШУГ-ын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Б.Мягмардорж, ГШУГ-ын төлөвлөлт, бэлэн байдал, гамшгаас хамгаалах улсын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Д. Базаррагчаа, ЭУГ-ын ахлах мэргэжилтэн, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-С. Базаррагчаа, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Ж. Энхбат, ЗЦГ-ын хөдөлгөөн зохицуулалтын ахлах“Нигүүлсэл” мөнгөн медаль

-Д. Бат-Ундрал, П.Н.ШАСТИНЫ нэрэмжит улсын III төв эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасгийн их эмч, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Б.Булган П.Н.ШАСТИНЫ нэрэмжит улсын III төв эмнэлэгийн Зүрх судасны мэс заслын тасгийн их эмч, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Д.Ганцэцэг, ХӨСҮТ-ийн СТСА-ны их эмч, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Г. Мягмарбаатар, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасгийн их эмч, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-“TV5” телевизийн сэтгүүлч, тоймч Б.Отгон“Нигүүлсэл” мөнгөн медаль

-С. Ганзаяа, Глобаль сангийн мэргэжилтэн, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Д. Сувд, Глобаль сангийн сүрьеэгийн төсөл хариуцсан мэргэжилтэн “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Б. Дарьханд, Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалах, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн менежер, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Вэнсэслао Падилла, Ватиканы төлөөлөгчийн газрын тэргүүн, “Нигүүлсэл” мөнгөн медаль

-Д. Мөнхзаяа, Монос группийн менежер, “Шилдэг залуу” медаль

-Н. Түвшинбаяр, ЭМШУИС-ийн багш, “Шилдэг залуу” медаль

-С.Даш-Очир, “Очир Принтинг” ХХК-ийн дизайнер “Шилдэг залуу” 

-И.Номингоо, их эмч, “Шилдэг залуу” медалиар тус тус шагнууллаа.